Sunday, March 29, 2015

Prius түлшинд хэмнэлтэй авто машин

Priusтүлшинд хэмнэлтэй автомашин
AOL сайтын тодруулснаар хэтэвчинд хамгийн ээлтэй  автомашиныг нэрлэсэн байна. Бензиний үнэ тогтмол нэмэгдэж байгаа, мөн байгаль орчны асуудал хурцаар тавигдах болсон одоо үед түлш бага зарцуулдаг тэргийг худалдан авах нь ихэссэн. Ингээд  Приус орсон байна.


 Toyota Prius
Монголд олон явах болсон нь мэдээж түлш бага зарцуулдагтай холбоотой.      Дэлхийн хамгийн анхны олон тоогоор үйлдвэрлэгдсэн гибрид машин. 1997 оноос хойш гарч байгаа. Нөгөөтэйгүүр гаалийн онцгой албан татвараас чөлөөлөгддөг. Монгол Улсын хуулиар бол хос тэжээлтэй (гибрид) тээврийн хэрэгсэл импортолбол онцгой албан татвараас чөлөөлдөг гэж байгаа. Дэлхийн автомашины үйлдвэрлэл гибрид машин руу чиглэж байгаа. Гибрид автомашин үйлдвэрлэхэд ердийн автомашин үйлдвэрлэхээс гурав, дөрөв дахин их зэс ордог гэж байгаа. Тэгэхээр Монгол Улс зэсийн томоохон төсөл эхлүүлэх гараан дээр зогсож байгаагийн хувьд маш их зах зээл бидэнд байгаа юм. Үүнийг Айвенхоу Майнзынхан ч өөрсдөө хэлдэг.

АНУ-ын Байгаль Орчныг хамгаалах агентлагийн үнэлснээр 2008 онд АНУ-д борлуулагдсан түлшинд хамгийн хэмнэлттэй автомашин гэж  үнэлэгдсэн байна. 2001 оны Toyota Prius хот дотор 100 км-т 4,9 литр, шулуун замд 5,7 литр зарцуулдаг. Энэ бол албан ёсны тоо. Түүнээс биш зардаг хүмүүс хэд гэдгийг мэдэхгүй нь. Сүүлийн үеийн буюу 2008 оны Toyota Prius нь хот дотор 4,9 л, шулуун замд 5,2 л гэсэн байна.

АНУ-ын зах зээлд зориулж үйлдвэрлэсэн Prius нь 1,5 литрийн багтаамжтай, бензинт хөдөлгүүртэй, мөн Ni-MH цахилгаан хөдөлгүүртэй. Бензинт хөдөлгүүр нь 70 морьны хүчтэй бол цахилгаан хөдөлгүүр нь дээд тал нь 40 морьны чадалтай юм байна. Гэхдээ Японы зах зээлд гарсан Приус нь түүнээс бага чадалтай гэж байгаа. Өөрөөр хэлбэл бидний унаж байгаа нь. Цахилгаан хөдөлгүүрийн батарей нь 15 жилийн баталгаатай гэдэг ч 160 мянган км буюу 8-10 жил орчим л явдаг гэж байгаа. Гэхдээ Ванкувер хотын такси компаниуд Prius-ыг ямар ч асуудалгүй буюу ямар ч техникийн засвар хийхгүй, батарей солихгүйгээр 240 мянган км ашиглаж чадсан байгаа юм. Дахиад ашиглаж болох  боломжтой байсан ч дээрх компаны бодлогын дагуу 4 жилийн дараа үйлчилгээнээс гарсан байгаа юм.

2004 оноос хойш гарсан загварууд нь цоо шинэ дизайнтай. Хэмжээгээрээ Corolla, Camry-тай дүйж очихоор болсон байгаа. .

No comments:

Post a Comment