Анхы автомашин бүтээгчийн эрхэм хүндэт нэр алдрыг Германы Готлиб-Даймлер, Карл Бенц (1844-1929) нар л хүртжээ. Хоёулаа 1885 онд жинхэнэ өөрөө хөдлөх тэргийг зохион бүтээж патентыг нь зохих ёсоор авчээ,
Бенц нь хийн хөдөлгүүртэй тэрэг (Германы 1886 оны 1-р сарын 28-ны өдрийн 37435 тоот патент), Даймлер нь нэг мөртэй тэрэг (1885 оны 4-р сарын 3-ны өдрийн 34826 тоот патент), 1886 онд 4 дугуйтай тэрэг тус тус хийжээ.
Бенц мөрөөдлөө хэрэгжүүлэхийн тулд хөдөлгүүр зохион бүтээж, бусадтай хамтран хийн хөдөлгүүрийн нэгэн жижиг үйлдвэр байгуулж, чөлөөт цагаараа 1885 онд анхныхаа автомашиныг бүтээсэн юм.
олоон жилийн туршид К.Бенц гурван дугуйтай моторт тэрэг хийж байлаа. Энэ тэрэгний бүдүүвч энгийн бөгөөд жолоодлогын хувьд элдэв бэрхшээлгүй байв. Бенц маркийн гурван дугуйтай машины боловсронгуй байдлыг харуулахын тулд 1888 онд Бенцийн гэргий Берт хоёр хүүгийнхээ хамт нөхрөөсөө нууцаар 180 км замд анхны холын зайн туршилт хийжээ. Бенцийн овжин шаламгай гэргий замдаа тосгоны нэгэн гуталчиныд тоормосоо шинээр нөхөж, нэгэн дархны туслалцаатайгаар дамжуулгын суларсан гинжийг богиносгож, цахилгааны утсыг резинээр тусгаарлан сүлбээр зүүгээр түлш өгөх гуурсыг сэтгэж цэвэрлэж явжээ. Тэд хүнсний мухлаг, эмийн сангаас бензин авч байлаа