Sunday, March 29, 2015

Авто машин үүссэн түүх

Анхы автомашин бүтээгчийн эрхэм хүндэт нэр алдрыг Германы  Готлиб-Даймлер, Карл Бенц  (1844-1929) нар л  хүртжээ. Хоёулаа 1885 онд жинхэнэ өөрөө хөдлөх тэргийг зохион бүтээж патентыг нь зохих ёсоор авчээ,


Бенц нь  хийн хөдөлгүүртэй тэрэг (Германы 1886 оны 1-р сарын 28-ны өдрийн 37435 тоот патент),  Даймлер нь нэг мөртэй тэрэг (1885 оны 4-р сарын 3-ны өдрийн 34826 тоот патент), 1886 онд 4 дугуйтай тэрэг тус тус хийжээ.

Бенц  мөрөөдлөө хэрэгжүүлэхийн тулд хөдөлгүүр зохион бүтээж, бусадтай хамтран хийн хөдөлгүүрийн нэгэн жижиг үйлдвэр байгуулж, чөлөөт цагаараа 1885 онд анхныхаа автомашиныг  бүтээсэн юм.
 олоон жилийн туршид К.Бенц гурван дугуйтай моторт тэрэг хийж байлаа. Энэ тэрэгний  бүдүүвч энгийн бөгөөд жолоодлогын хувьд элдэв бэрхшээлгүй байв. Бенц маркийн гурван дугуйтай машины боловсронгуй байдлыг харуулахын тулд 1888 онд Бенцийн гэргий  Берт хоёр хүүгийнхээ хамт нөхрөөсөө нууцаар 180 км замд анхны холын зайн туршилт хийжээ. Бенцийн овжин шаламгай гэргий замдаа тосгоны нэгэн гуталчиныд тоормосоо шинээр нөхөж, нэгэн дархны туслалцаатайгаар дамжуулгын суларсан гинжийг богиносгож, цахилгааны утсыг резинээр тусгаарлан сүлбээр зүүгээр түлш өгөх гуурсыг сэтгэж цэвэрлэж явжээ. Тэд хүнсний мухлаг, эмийн сангаас бензин авч байлаа

Prius түлшинд хэмнэлтэй авто машин

Priusтүлшинд хэмнэлтэй автомашин
AOL сайтын тодруулснаар хэтэвчинд хамгийн ээлтэй  автомашиныг нэрлэсэн байна. Бензиний үнэ тогтмол нэмэгдэж байгаа, мөн байгаль орчны асуудал хурцаар тавигдах болсон одоо үед түлш бага зарцуулдаг тэргийг худалдан авах нь ихэссэн. Ингээд  Приус орсон байна.


 Toyota Prius
Монголд олон явах болсон нь мэдээж түлш бага зарцуулдагтай холбоотой.      Дэлхийн хамгийн анхны олон тоогоор үйлдвэрлэгдсэн гибрид машин. 1997 оноос хойш гарч байгаа. Нөгөөтэйгүүр гаалийн онцгой албан татвараас чөлөөлөгддөг. Монгол Улсын хуулиар бол хос тэжээлтэй (гибрид) тээврийн хэрэгсэл импортолбол онцгой албан татвараас чөлөөлдөг гэж байгаа. Дэлхийн автомашины үйлдвэрлэл гибрид машин руу чиглэж байгаа. Гибрид автомашин үйлдвэрлэхэд ердийн автомашин үйлдвэрлэхээс гурав, дөрөв дахин их зэс ордог гэж байгаа. Тэгэхээр Монгол Улс зэсийн томоохон төсөл эхлүүлэх гараан дээр зогсож байгаагийн хувьд маш их зах зээл бидэнд байгаа юм. Үүнийг Айвенхоу Майнзынхан ч өөрсдөө хэлдэг.

АНУ-ын Байгаль Орчныг хамгаалах агентлагийн үнэлснээр 2008 онд АНУ-д борлуулагдсан түлшинд хамгийн хэмнэлттэй автомашин гэж  үнэлэгдсэн байна. 2001 оны Toyota Prius хот дотор 100 км-т 4,9 литр, шулуун замд 5,7 литр зарцуулдаг. Энэ бол албан ёсны тоо. Түүнээс биш зардаг хүмүүс хэд гэдгийг мэдэхгүй нь. Сүүлийн үеийн буюу 2008 оны Toyota Prius нь хот дотор 4,9 л, шулуун замд 5,2 л гэсэн байна.

АНУ-ын зах зээлд зориулж үйлдвэрлэсэн Prius нь 1,5 литрийн багтаамжтай, бензинт хөдөлгүүртэй, мөн Ni-MH цахилгаан хөдөлгүүртэй. Бензинт хөдөлгүүр нь 70 морьны хүчтэй бол цахилгаан хөдөлгүүр нь дээд тал нь 40 морьны чадалтай юм байна. Гэхдээ Японы зах зээлд гарсан Приус нь түүнээс бага чадалтай гэж байгаа. Өөрөөр хэлбэл бидний унаж байгаа нь. Цахилгаан хөдөлгүүрийн батарей нь 15 жилийн баталгаатай гэдэг ч 160 мянган км буюу 8-10 жил орчим л явдаг гэж байгаа. Гэхдээ Ванкувер хотын такси компаниуд Prius-ыг ямар ч асуудалгүй буюу ямар ч техникийн засвар хийхгүй, батарей солихгүйгээр 240 мянган км ашиглаж чадсан байгаа юм. Дахиад ашиглаж болох  боломжтой байсан ч дээрх компаны бодлогын дагуу 4 жилийн дараа үйлчилгээнээс гарсан байгаа юм.

2004 оноос хойш гарсан загварууд нь цоо шинэ дизайнтай. Хэмжээгээрээ Corolla, Camry-тай дүйж очихоор болсон байгаа. .

сайжруулсан авто машин

Сайжруулсан авто машин

Ер нь сvvлийн vед Дэлхийн авто машины зах зээлд домог болсон хуучны акул уудыг сайжруулан єєрчилж гаргадаг модтой болжээ. Жишээлбэл Европчууд хуучны VW Beetle, Mini болон Fiat 500 нарыг ахин тєрvvлж, олны анхаарлыг татаад байгаа билээ. Тэгвэл америкчууд дээхэн vеийн Ford Mustang, Dodge Challenger болон Chevrolet Camaro зэргийн “пони” буюу жижиг тэргvvдийн “тоосыг нь гєвж” гялалзсан шинэ тєрхтэйгээр танилцуулжээ. Гэвч зарим хvмvvсийн хувьд эдгээр хуучны алдартай авто машинуудын сайжруулсан загвар тєдийлєн хангалтгvй байгаа байх. Учир нь дэлхийн механик тvvхийг алдар, чанараараа бахдуулж байсан бvтээлvvд тоо томшгvй олон байдаг шvv дээ. Ямартай ч бид тэдгээрийн дундаас хамгийн сонирхолтой бас хараа булаамыг нь танд танилцуулж байна.


Tuesday, March 10, 2015

машиний зурагнууд





Ингэснээрээ машины урд гэрлээс
495 × 263 - 22k - jpg


чамин хийцтэй буюу зураг
482 × 303 - 36k - jpg


Зураг томруулж үзэх
225 × 224 - 33k - jpg


байсан ба машины урд болон
489 × 267 - 23k - jpg

хамгийн“үнэтэй - 10” машин
336 × 210 - 21k - jpg


Авто машин сонирхогчдод
500 × 394 - 119k - jpg


энэхүү машин 2,8 секундэд
800 × 451 - 51k - jpg


Ингээд бvгдээрээ ECCO машины
599 × 346 - 36k - jpg


дээр бга зураг энэ 2р машиний
600 × 600 - 72k - jpg


Автомотив дизайн гэдэг
616 × 385 - 60k - jpg



дээр бга зураг энэ 2р машиний
600 × 450 - 34k - jpg


машин болох FT-86 загварыг
640 × 425 - 33k - jpg


Хэдийгээр машины хурд хүчний
650 × 488 - 56k - jpg


63b3681b4a676ea8338c7e6dd291b5 ...
720 × 500 - 160k - jpg


141e9ac8e8f202d68edf1678a912cb ...
720 ×